Нэгж хичээлийн хөтөлбөр

Нэгж хичээлийн хөтөлбөр 
Сэдэв: Алгоритм үйлдлийн дараалал
Хамрах хүрээ : 8 ангид
Хугацаа:2цаг
Сэдвийн зорилго: Үйлдлийн дараалал буюу алгоритмыг блок схемийн аргаар дүрслэх мэдлэг, чадвар эзэмших, хялбар бодлогуудын алгоритмыг блок схемээр дүрслэх, тайлбарлах, үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгон, тайлбарлах, тодорхой өгөгдөл дээр биелүүлж, үр дүнг тооцоолох. 
Зорилт:
• Алгоритмын талаарх мэдлэг, чадвараа гүнзгийрүүлж, амьдралд өргөн тохиолддог үйлдлийн дараалал, алгоритмыг төлөвлөх, дүрслэх чадварт суралцах; 
• Алгоритмыг дүрслэх блок схемийн аргын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх; 
• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тайлбарлах; 
• Салаалсан хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах; 
• Давталттай хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах; 
• Үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгох, тайлбарлах, биелүүлж үр дүнг тооцоолох. 

Хүлээгдэж буй үр дүн:
• Эргэн тойрны мэдээллүүдийг ялган таньж, загварчилж, өдөр тутамд тохиолдох үйл ажиллагааг хялбар алгоритмаар дүрсэлдэг. 
Ээлжит хичээл
(сэдэв)
Цаг
(40мин)
Суралцахуйн зорилт
(сурах арга барил)
Хичээлийн агуулга
1
Шугаман алгоритм
1
•Мэдээллийг боловсруулах үйлдлийн дарааллын төлөвлөх; 
• Шугаман алгоритмын жишээ гаргах; 
• Шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх; 
• Төлөвлөсөн үйлдлийн дарааллыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох, тайлбарлах.
•Аливаа үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэх; 
•Шугаман үйлдлийн дарааллыг блок схемээр илэрхийлэх; 
•Алгоритмын үр дүнг тооцоолох.
2
Салаалсан алгоритм
1
• Алгоритм нь оролтын мэдээлэлд боловсруулалт хийж, үр дүнгийн мэдээлэл гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох (оролт, боловсруулалт, гаралт); 
• Салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;
 • Алгоритмд нөхцөл шалгах үйлдэл, нөхцөлт илэрхийллийг бичих, хэрэглэх; 
•Салаалсан алгоритмын жишээ гаргах, дүрслэх; 
•Салаалсан алгоритмыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох.
•Алгоримтын хэмжигдэхүүнийг жишээгээр тайлбарлан харуулах; 
•Салаалсан алгоритмыг дүрслэх; 
• Жиших үйлдэл, логик илэрхийлэл ашиглах; 
•Салаалсан алгоритмын үр дүнг тодорхой жишээн дээр тооцоолох.
• Алгоритмыг блок схемийн аргыг мэддэг, хялбар үйлдлийн дарааллыг блок схемээр дүрсэлдэг. 
• Хялбар дүрсийн талбай олох, эзлэхүүн, хүрээлж буй шугамын уртыг олох зэрэг бодлогын шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн биелүүлдэг, үр дүнг тооцоолон тайлбарладаг. 
• Хоёр тооны ихийг олох, өгөгдсөн тоог эерэг сөрөг эсэхийг тодоройлох зэрэг салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн үр дүнг тайлбарладаг. 
• Бүхэл тоон завсар дахь тоонуудын нийлбэрийг олох, тооны цифрүүдийн нийлбэрийг олох зэрэг бодлогын давталттай алгоритмыг үгээр болон блок схемээр дүрсэлдэг, үр дүнг тооцоолж, тайлбарладаг. 
                                        
Ухагдахуун, нэр томьёо:
• Алгоритм: Гүйцэтгэгчийн хийх үйлдлийн дарааллыг түүнд нэгэн утгатай ойлгогдож байхаар тодорхойлж өгснийг хэлнэ. 
• Алгоритмыг дүрслэх блок схемийн арга: Тодорхой тооны геометрийн дүрс ашиглан алгоритмыг дүрслэх арга. 
• Шугаман алгоритм: Үйлдлүүд нь дараалал биелэхээр дүрслэгдсэн алгоритм. 
• Салаалсан алгоритм: Үйлдэл нь нөхцөлөөс хамааран биелж байхаар дүрслэгдсэн алгоритм. 
• Давталттай алгоритм: Алгоритмд нэг эсвэл бүлэг үйлдлийг хэд хэдэн удаа гүйцэтгэдэг алгоритм. 

0 comments:

Post a Comment